Дахин сонгууль явагдах үндэслэн бол ирц бус, хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал (50%+1) авч чадаагүй тохиолдолд юм. Дахин сонгуулийн товыг УИХ-аас зарлана. Хэрэв сонгууль дахиж явах нөхцөл бүрдвэл намууд нэр дэвшигчдээ солих шаардлагатай.
Сонгуулийн тухай хуулийн 106.1-т “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэжээ.
Харин нэмэлт санал хураагаад ирц хүрэхгүй эсвэл нэмэлт санал хураалтыг нэмээд ч ирц нь хүрэхгүй бол сонгуулийн дүнг шууд гаргана гэж хуулинд заасан байдаг.