МАН ямагт сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч ирсэн гэлээ

МАН ямагт сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч ирсэн гэлээ


7 жил

МАН-аас Төв аймгийн бүх саналын байруудад санал тоолох машин ажиллахгүй байгаа тухай мэдээлжээ.


" МАН-аас нэр дэвшигч М.Энхболд төрсөн нутаг болох Төв аймагтаа илт давуу илүү санал авах нь тодорхой байна. Гэтэл энэ аймгийн санал тоолох бүх машин ажиллахгүй байгаа нь зориудаар сонгуулийг будлиантуулах гэж байна гэсэн хардлага бидэнд байна," гэсэн мэдэгдэл хийсэн байв.


Тав орчим цагийн өмнө Төв аймагт 84 санал тоолох машин ажиллахгүй байгаа тухай хэвлэлээр цацагдсан байлаа. Гэхдээ санал тоолох машин эвдэрвэл гар ажиллагаанд шилжинэ гэж Сонгуулийн тухай хуульд заасан. Тиймээс иргэдийн саналыг үргэлжлүүлэн авч байгаа юм.
МАН-ы төлөөлөгч  "МАН ямагт сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч ирсэн" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү