Хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 52.334 хүн хамрагдсан байна

Хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 52.334 хүн хамрагдсан байна


7 жил

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд өнгөрсөн зургаадугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 52.334 хүн хамрагдаж, 20.6 хувьтай байна.

Хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай юм.  Эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан иргэд харьяа хорооныхоо Өрхийн эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээг хийлгэх боломжтой.  Хепатитийн С вирусын эерэг гарсан шинжилгээнд вирусын идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү