Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт 720 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Мөн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам болон бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байна. Эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Эдгээр зөвшөөрлийг 2017.07.07-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын тамгын газарт худалдаална.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд эрхэм хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутанд заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.
“Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
Хүй долоо худагт:
Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
“Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.
Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.
Баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлж “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын буюу Хурд хорооллын урд зогсоол, ХАҮТанхимын арын зогсоол, KH apartment-ын түр зогсоолоос такси үйлчилгээг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдэд хүргэнэ.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилэх бөгөөд 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 дугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.
Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус наадамжин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.
Замын ачааллаас шалтгаалан 2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртлэх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа Хүй долоо худгаас Архангайн салдаг уулзвар хүртэлх замыг баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
- Явганаар хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын явган хүний гарц бүрт
- Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн зогсоолууд руу оруулахгүй тул замын хөдөлгөөнд саад учруулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, ая тухтай наадахыг та бүхэндээ хүсэн ерөөе.
Улсын их баяр наадмын автомашины тусгай зөвшөөрлийг 2017 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” төвүүд дэх салбаруудаар худалдана.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА