Наадмын үеэр сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна

Наадмын үеэр сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна


7 жил

Онцгой байдлын ерөнхий газраас баяр наадмаар удаан хугацаагаар амрахтай холбогдуулан аюулт үзэгдэл, ослын талаарх мэдээллийг хүргэж иргэдэд анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжүүлж байна.

2017 оны хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 2,568 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ.

Үүний улмаас 85 хүн амь насаа алдаж, 36 хүн гэмтэж бэртэн, 179.7 мянган толгой мал хорогдож, 10.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хувиар авч үзвэл өнгөрсөн оны мөн үеэс аюулт үзэгдэл, ослын тоо 4,8 хувиар ихэсчээ.

Тэр дундаа объектийн гал түймэр болон усны осол дийлэнх хувийг эзэлж байна гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл ярьж байна.

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо мөн үетэй харьцуулахад хоёр дахин их буюу өнөөдрийн байдлаар 58 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гарчээ.

“Үүнээс 12 нь бага насны хүүхэд байна. Хүүхдүүдээ анхаарал болгоомжгүй орхих зэрэг олон шалтгаанаас үүдэн ийм байдал үүсч байна” хэмээн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр дурдлаа.

Гал түймрийн тухайд 2017 оны долдугаар сарын 6-ны байдлаар улсын хэмжээнд нийт 135 гал түймэр гарсан ба энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар нэмэгдсэн байна. Үүний 16 нь нийслэлд гарчээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, онцгой байдлын ахмад С.Галтзул гал түймрийн 90 орчим хувь нь иргэдийн буруутай үйлдлээс болж байгааг онцлоод хог хаяхгүй, түүдэг гал, цурмаа сайн унтраах гээд мэргэжлийн байгууллагаас өгч буй ердийн зөвлөгөөг дагахад л галын аюул эрс буурдаг хэмээв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү