Үндэсний их баяр наадамтай холбоотой 5 чухал мэдээлэл

Үндэсний их баяр наадамтай холбоотой 5 чухал мэдээлэл


7 жил

1. Өнөөдрөөс 8 хүртэл наадмын нээлт, хаалтын тасалбарыг Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил гэсэн салбаруудаар худалдаална. Өмнөх жилүүд шиг нэг хүн 2 билет худалдан авч болно. Нийт тасалбарын 3000 нь жуулчдад, 9000 нь иргэдэд худалдаалагдана.

 2. Суудлаас хамааран тасалбарын үнэ 16, 20, 24 мянган төгрөг байна гэж мэдээлжээ.

3. Дээлтэй Монгол наадмыг энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. “Шөнийн гэрэлт гудамж”-д Дээлтэй Монгол наадмын хаалтын арга хэмжээ “Дээлтэй диско” фашион парти зохион байгуулагдана.

©Zuv.mn

4. Наадмын 10, 11, 12, 13 гэсэн өдрүүдэд рейлбус үйлчилгээнд гарна.

5. Хэрэв та Төв цэнгэлдэх, Хүй долоон худагаас өөр үйл ажиллагаа сонирхож байгаа бол Наадам шоуг үзээрэй. “Корпорейт хотел энд конвеншн центр “Наадам” шоуг 7-р сарын 11-нд зохион байшуулна. Үүнд “Алтан ураг”, “Дэлхий”, “Тэнгэр аялгуу”, “UB drums”, “Баян Монгол” чуулга, дуучин Солонго, төгөлдөр хуурч Ами, уран нугараач О.Цэцэглэн  “Шанз 3” "Модерн дуэт" , The Jazz Train зэрэг язгуур ба жазз уран бүтээлчдийн хөгжмийг сонсох боломжтой. 60 мянган төгрөг тасалбарт хуушуур, хөнгөн зууш багтжээ. Зохион байгуулагчид Монгол ахуйг мэдрүүлсэн орчинг үзүүлэхээр зэхэж байгаа гэжээ.

Шоуны тасалбарыг “Корпорейт конвеншн центр”-т болон www.TICKET.mn-ээр худалдаж байгаа. 19001800 дугаарт залгаж үнэгүй хүргүүлж авах боломжтой.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү