Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр Үндэсний их баяр наадмаар хэвлэл мэдээлийн байгуулагынхан хэрхэн ажиллах талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хэвлэл мэдээллийн байгууллагын 500 гаруй сэтгүүлч энэ жил наадмыг сурвалжилна.
HD mongol, МҮОНТ, ТВ9, ТВ5 дөрвөн ТВ наадмыг шууд дамжуулна.
Гадаадын 80-аад сэтгүүлч баяр наадмыг сурвалжилна.
Мандатын захиалгыг аваад олгож эхэлсэн байгаа.
Ногоон мандат гадаад сэтгүүлчдийнх, ягаан нь шууд дамжуулах сэтгүүлчдийнх, цэнхэр мандаттай сэтгүүлчид нээлт хаалтад ажиллахгүй.
Машины зөвшөөрлийг олгож эхэлсэн байгаа. Захиалга өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагууд Дүнжингарав, Мишээл Экспогоос авах боломжтой.
Өнгөрсөн жил 700-800 сэтгүүлчид мандат аваад бүгд төв цэнгэлдэхэд ордог байсан.
Харин энэ жил Төв цэнгэлдэхийн багтаамжаас хамаараад арай өөрчлөгдсөн байгаа.
Хүй долоо, сурын талбай, цэнгэлдэхийн эргэн тойронд тус тусад нь сурвалжлах эрх авсан.
Улаан мандат авсан сэтгүүлчид цэнгэлдэх дотор болж буй үйл явдлыг сурвалжилна. Улаан нь дотроо хоёр ялгаатай байгаа.
Цагдаагийн байгууллагын тамгалж өгсөн улаан мандат авсан сэтгүүлчид бөхийг сурвалжилна, бусад нь гаднахыг сурвалжилна" гэлээ.