Тоёота Моторс Корпораци "Үндэсний их баяр наадам-2017"-ын албан ёсны түншээр ажиллахаар болсон. Тэдний Монгол дахь төлөөлөгч захирал Цуёоши Авай “түрүү бөхийг "Ланд Круйзер 200" маркын автомашинаар урамшуулна” гэж хэлжээ.
Тоёота Моторс Корпораци Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран энэ тухай мэдээлсэн байна. Түрүү бөхийн бай шагналыг гардуулах хүндэтгэлийн ажиллагаа Сүхбааарын талбайд 7-р сарын 13-ны 11:30 цагт тохионо.