2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр болон Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-20 см, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см давсан байдалтай байна.
Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.