Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл таны автомашины улсын дугаар 5, 0-ээр төгссөн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой байсан. Гэвч маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болох бөгөөд сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж хуульд заасан байдаг.
Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.