НҮБ дэх Америкийн төлөөлөгч Никки Халлей Лхагва гарагт болсон НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн яаралтай уулзалтын үеэр Хойд Солонгосын эсрэг цэргийн хүч үзүүлнэ гэж сүрдүүлэв.
“Хойд Солонгосын тогтворгүй хурцадмал байдал дипломат шийдвэрлэх арга замын боломжийг хааж байна. Тиймээс АНУ-ыг цэргийн үйлдэл хийхэд хүчлэх магадлалтай,” гэсэн байна.
Харин Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч иймэрхүү аргууд үр дүнгүй гэдгийг өмнө нь дурдаж байв. Гэхдээ тэр Хойд Солонгос тив алгассан пуужин туршсан гэх мэдээллийн дараа тэдний эсрэг тавих хоригийг хүндрүүлэхээр уриалжээ.
Дээрээс нь Никки Халлей АНУ Хойд Солонгостой худалдаа явуулдаг улсуудтай худалдааны хэлэлцээр хийхгүй гэлээ. “Ийм улсууд АНУ-тай ч гэсэн худалдаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Тийм юм тохиолдохгүй.” гэж Халлей хэлсэн байв. Үүнд онцлох улс нь Хятад байх хамгийн их магадлалтай ба өнгөрсөн сарын 29-нд АНУ ахин Хятадын хэд хэдэн компаниудад хориг тавьсан.