Ойн хөнөөлт шавьж устгалд 6.6 тэрбум төгрөг шаардлагатай

Ойн хөнөөлт шавьж устгалд 6.6 тэрбум төгрөг шаардлагатай


7 жил

Ойн хөнөөлт шавьжийн голомтыг бууруулах, тархалтыг хязгаарлах тэмцлийн ажлын 2017 оны гүйцэтгэл, шинээр хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцлээ.

Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон 13 аймаг 85 сумын 2 сая га талбайд тархалтын судалгаа явуулах, 150 мянган га талбайд хөнөөлт шавьжаас хамгаалах тэмцлийн ажил явуулж, 60 хувийн ажлын гүйцэтгэлтэй байна.

Ойн хөнөөлт шавьжийн биологийн онцлог нь долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл тэмцлийн ажил явуулахад хамгийн оновчтой үр дүнтэй байдаг. Харин энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй, гандуу байгаагаас үүдэн ойн хөнөөлт шавьжийн хөгжлийн үе шатууд өмнөх жилүүдийнхээс илүү хурдтай буюу даруй 20-25 хоногийн урд хөгжиж байгаа нь тогтоогджээ.

Хурдацтай тархаж, их хэмжээний хохирол учруулж буй хөнөөлт шавьжийн устгалыг хийхэд агаарын хөлөг ашиглаж гүйцэтгэнэ. Ойн хөнөөлт шавьжийн тэмцлийн ажилд нийт 6.6 тэрбум төгрөг шаардлагатай байгааг төсвийн тодотголд тусгуулахаар Засгийн газар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү