Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан


7 жил

Малчид, иргэдийн анхааралд: 6-7-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 07-р сарын 05-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 05-ны 20 цагаас 07 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас  секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,  өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 25-30 дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно . Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө сэрүүсч 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар  9-14 хэм, бусад нутгаар 14-19хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 26-31 хэм,  бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө  19-21 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 7, 8-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү