Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийлээ.
Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэснээс гадна хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн 9.4.1 дэх заалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр боловсруулсан байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
9 жил /2017-07-05 08:25:48 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
471
3 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1324
3 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3114
1 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3418
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3833
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82380
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75693
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд