Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав


7 жил

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дэд дарга Д.Дэмбэрэл танилцуулсан.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрмийн төсөлд Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар болон даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох чиг үүрэгтэй байхаар тусгажээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн үүргийг дүрмийн төсөлд тодорхой болгож дэд даргын гүйцэтгэх үүргийг нэмж тусгасан байна.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хуралдааныг гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэй, хэлэлцэх асуудлыг дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэж, ээлжит хурлыг улирал тутам хоёроос доошгүй удаа, ээлжит ус хурлыг тухай бүр нь хуралдуулж байхаар заажээ.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны онцлогт тохируулан Ажлын албаны дүрмийг Үндэсний зөвлөлөөр батлуулахаар төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү