Засгийн газар 1 тэрбумын долларын нэхэмжлэлтэй маргаанд ялжээ

Засгийн газар 1 тэрбумын долларын нэхэмжлэлтэй маргаанд ялжээ


7 жил

Монгол Улсын Засгийн газар “Төмөртэй хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгуулжээ.

Маргааны нэхэмжлэлийг 2010 оны 2-р сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан. Арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг энэ оны 6-р сарын 30-нд гаргажээ.

 

Маргаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой. Энэ орд 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй.

“Төмөртэйн хүдэр” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөн учраас 2006 онд тусгай зөвшөөрлийг цуцлаад байжээ. Тиймээс 'Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” Корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компани олон улсын арбитрт хандан Монгол Улсын Засгийн газраас 1 тэрбум орчим ам доллар нэхэмжлээд байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү