Мягмар гарагт Хойд Солонгост анхны тив алгассан пуужин Хвасон-14-ийг хөөргөсөн гэдгээ зарласан. Пуужин 580 миль хөөрсөөр, 39 минутын нислэгийн дараа Японы Далайд буусан гэж тайлбарлажээ. Гэхдээ Өмнөд Солонгосын Батлан Хамгаалахын яамнаас Хойд Солонгос үнэхээр тив алгассан пуужин хөгжүүлсэн эсэхэд эргэлзэж байна гэсэн байв. Учир нь Хойд Солонгосын хөөргөсөн пуужин агаар мандалд буцсан гэх нотолгоо байхгүй гэжээ.
Оросын Батлан Хамгаалах Яамнаас хэлсэнээр Хойд Солонгосын пуужин зөвхөн 316 миль ниссэн. Яамны хэлсэнээр “баллистикийн байны нислэгийн параметрик дата дундаж хэмжээсийн баллистик пуужингийн техникийн шинжтэй” байсан гэлээ.
Тиймээс хэвлэлээр Хойд Солонгосын тив алгассан пуужин гэж сүржигнэж байвал одоогийн байдлаар тэдэнд тийм чадалтай пуужин эзэмшдэггүй байх магадлалтай.