Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо


7 жил

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын товчоос хүргэе. 

-   “Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам”, тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарийг шинэчлэн батлав.

-  УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.

-  Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэв. Хэд хэдэн саналыг хууль санаачлагч Н.Оюундарь гишүүнд уламжлахаар тогтлоо.

 -  Албадлагын арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, устгахтай холбоотой харилцааг зохицуулах журмыг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү