ХОНЬ (3/21-4/19)
Хониныхон өөрийгөө үнэлэх чадвараа дээшлүүл. Ингэхгүй бол та юунд ч хүрэхгүй. Хайрт хүн чинь хэцүү үед таныг дэмжиж, асуудлуудын зөв шийдлийг хэлж өгөх болно. Аз амжилтын хойноос хөөцөлдөж явахдаа өдөр тутмын үүрэг даалгавар, хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүү март. Сэтгэл санааны хэт ачааллаас болж өвчинд өртөмтгий байна. Хэдий ажил ихтэй ч хань үр хуүүхдийнхээ тав тухыг хангах нь таны үүрэг мөн. Гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулахын тулд уур уцаараа барь. Санхүүгийн байдал огцом муудаж болно. Үүсч болзошгүй хүндрэлүүд танаас өөрийгөө хүчтэй хянаж байхыг шаардаж байна. Та хэт тэвчээргүй загнаж ер бусын сайн сайхныг хүсч байна. Та амжилтад хүрэхийг хүсч байгаа бол хүч чадлаа бүрэн дайчил, тэвчээртэй бай. Сэтгэлийн хөдөлгөөнөө барь, эс бөгөөс олон таагүй зүйл хийх бололтой. Сарын сүүлээр хайртай хосуудыг удаан дурсагдах үйл явдал хүлээж байна. Санхүүгийн ажиллагаа явуулах, юм худалдан авах, худалдааны гэрээ хэлцэл байгуулахад таатай. Амьдралынхаа ханийг сонгохдоо бусдын санаа бодолд бүү түшиглэ. Ажил хэргийн амжилт таны талд байна.
ҮХЭР (4/20-5/20)
Сарын эхээр эмэгтэйчүүдийн хувд тэдний амьдралыг эрс өөрчлөх гэнэтийн уулзалт болж болзошгүй. Хосууд бие биенээ ойлгох хэрэгтэй. Жолооч, явган зорчигчийн аль нь ч байсан та авто зам дээр болгоомжтой зорч осол аваарт орох магадлал өндөр байна. Ажил дээр үүссэн таагүй явдлууд хувийн харьцаанд нөлөөлж ойр дотнынхонтойгоо муудахад хүргэнэ. Сэтгэл хөдлөлөө барь. Оюун санааны хүч гайхалтай сайн байх тул ямарч саад тотгорыг амжилттай даван туулна. Баяр наадам хамт олны үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Таныг маш олон үдэшлэг, бэлэг хүлээж байна. Үхэрүүд хурц гүйлгээ ухаан, ажил хэрэгч, шийдэмгий байдал зэргийг гаргаж чаддаг. Та юу хүссэндээ хүрч чадна. Гол нь замын дундаас бүү ухар. Нүүдэл суудал хийж аялалаар явж болзошгүй. Оршин суугаа газраа сольсноос ажлын байртай холбоотой асуудлууд үүсч магадгүй. Секс холбоо ихээхэн болгоомжтой байдлыг шаардана. Та ханьдаа бүрэн дүүрэн итгэж болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Сарын эхээр мөнгөнд болгоомжтой хандаж хэл амнаас холхон байгаарай. Хажуудаа итгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Таныг бүгд буруутгаж, бусдын алдааг хүртэл тохохыг оролдоно. Дотны хүнийхээ олон дутагдлуудыг хараагүй мэт өнгөрөө, хамгийн сайхан дурсамжуудаа хадгалан үлдэхийг хичээ. Танд шинэ ажил зохион байгуулах, санхүүгийн хүндрэлээс гарах гарц олох хангалттай хүч байна. Ухаалаг, тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд нэмэртэй. Дотны хүмүүс чинь чухал асуудлаа шийдэхэд саад хийх хэрэггүй. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Одоо хэрэгжиж буй гэрээ хэлэлцээрүүдийн дутуу дулимаг талууд, төр албан хаагчидын шударга бус чанар илэрч магадгүй. Энэ нь таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Олонхи ганц бие хүмүүс хостой болохоор шийднэ. Энэ нь бүтэлтэй болбол тань шиг хүний үнэ цэнэ өндөрт гарна. Өөрийн нөлөөллийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүл. Таны амжилтын гол хөдөлгүүр нь зөв сурталчилгаа байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Сарын эхээр мэлхийнхэн биеэ барих чадваргүй түргэн уурнаасаа болж хөнгөмсөг бодлогогүй үйлээс зайлж чадахгүй. Айдас эргэлзээнээс сал. Ингэвэл та халуун маргаанд өөрийн үзэл бодлоо хамгаалж чадна. Од эрхэс үл ойлголцсон байдлыг эвлэрүүлж, хэвийн харьцаанд оруулахад тусална. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Найзуудынхаа үгэнд орж, шинэ үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад та алдахгүй. Хайртай хосуудын харьцаа маш сайн байна. Ажил хэргийн бага сага асуудлууд ядах юмгүй шийдэгдэнэ. Дотно хүмүүсийн дэмжлэгээр хайртай хосууд биесээ ойлголцоно. Хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Бичиг баримт бүрдүүлэх, шүүхэд хандах, ажил төрлөөр яриа өрнүүлэх өөрийн бараа, кампанийн нэр хүндийг сурталчлахад таатай. Харин бүхий л асуудалд хэт итгэмтгий, гэнэн байх нь зэмлэл, доог тохуу авчирч магадгүй байна. Сарын сүүлээр эрүүл мэндэд таагүй зүйлс тохиолдож магадгүй. Мөнгө санхүүгийн алдагдлаас зайлах аргагүй бололтой. Хямгатай байж чадвал энэ бүхнийг сайнаар эргүүлэх боломж бас байна. Дараа нь үл ойлголцох байдал үүсгэхгүйн тулд удирдлага болон дотны хүмүүстэйгээ ойр холбоотой бай. Бичиг баримттай холбоотой эмхлэх зүйлд мөн утга зохиолын ажилд амжилттай байна.
АРСЛАН (7/23-8/22)
Сарын эхээр боловсрол, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Од эрхэсийн байдал танд бүхий л талаар тусална. Уран бүтээлийн хамт олон, ажлынхаа газрынхантай найрсаг харьцаа бий болго. Дараа нь тэд таны авъяас чадварыг дэмжиж, уран бүтээлд тань тусална. Мөнгөтэй холбоотой ажил маш амжилттай урагшлах таатай боломж байна. Хувь заяа чинь ихийг өгнө. Сэтгэл хөдлөлөөсөө болж урьд байгуулсан тохиролцоогоо бүү зөрч. Удирдах албан тушаал эрхэлдэг хүмүүс амжилт гаргана. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа буулт хийх чадвараа сана. Үйлдлээ өөрчилбөл зуршил өөрчлөгдөнө. Зуршлаа өөрчилбөл зан чинь өөрчлөгдөнө. Харин сарын дундуур амлалт өгөх, бичиг баримт бүрдүүлэхдээ болгоомжтой бай. Эрүүл мэндэд чинь эрсдэлтэй байх сэжигтэй зүйлээс хол бай. Төрийн болон шүүхийн байгууллагад хандахад тохиромжгүй. Материаллаг, хуулийн санхүүгийн асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Ажил хэргийн харилцаа холбоонд түншдээ бүү үнэмш. Худал хуурмагаас зайлсхийхийн тулд албан ёсны бичиг баримт шаард. Тамга, гарын үсэг, огноо зөв байгааг шалга. Эс тэгвээс ичгэвтэр байдалд орж магадгүй. Сарын сүүлээр санхүүгийн хүнд байдалд орно.
ОХИН (8/23-9/22)
Сарын эхээр гэдэсний халдварт өвчин тусах магадлал маш өндөр байна. Өвөрмөц хоол хүнс бүү ид. Мөн мэдэхгүй эмчилгээнүүдээс ч зайлсхий. Дарга нарын ивээх холбооноос тусламж авч мөнгөн санхүү арвижах магадлалтай. Сексийн эрч хүч нэмэгдэнэ. Зарим охиныхон албан тушаал дэвшинэ. Хайр дурлал шинээр ирнэ. Өрийн дарамтаас гарахад туслах хүн олдох бололтой. Гарах гарцгүй байдалд орж, улмаар нэлээд алдагдал хүлээж байж энэ байдлаас гарна. Хувь заяа таныг шалгана. Хуучин асуудлыг шинэ санаа бодлоор баяжуулж гаргасан шийдвэр амжилтад хүргэнэ. Бодлоосоо бүү зайлсхий. Тэр нь амжилтын үндэс болдог. Санхүүгийн хүндрэл гаргасан ч ажил байдалд дүгнэлт хийж ажлаа сайн төлөвлө. Хувийн санаачлагадаа анхаар. Шинэ харилцааг эхлүүлэхэд хямралт байдал нүүрлэхгүй байхаар зохицуул. Ганц бие бол романтик адал явдалтай учирч, сонирхолтой хүнтэй танилцана. Сэтгэл зүрхээ өгөх гэж бүү яар. Амралтын өдөр маш идэвхтэй болно. Амжилтын хойноос хөөвөл учрах алдааг тооцож анхаар. Өрсөлдөгчийнхөө явуулж буй бодлого, өөрт ашигтайгаар асуудлыг шийдвэрлэх чадварыг харан суралц.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сарын эхээр материаллаг байдлаа дээшлүүлэх гэнэтийн захиалгууд орж ирж магадгүй. Авъяас чадвараа нээн харуулах илүү сонирхолтой төрлөөр ажил хэргээ сольж явуулахыг одод зөвлөж байна. Гэр орон тохитой, бизнес амжилттай байгаа учраас сэтгэл өөдрөг байна. Та мөнгөө маш анхааралтай зарцуулах, дэмий юманд мөнгөө зарцуулах хэрэггүй. Хэд хэдэн газар ажиллаж мөнгө олох боломж олдоно. Бүү яар, бүх бичиг баримтаа шалга, ажлаа гүйцээ. Эмэгтэйчүүдийн дур татам байдал нэмэгдсэнээр өөртөө хүмүүсийг татна. Үнэн сэтгэлийн мэдрэмжээ орхиж болохгүй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа чинь улам бүр сайжрана. Харин сарын дундаас сонирхолын зөрчил үүсч, хэрүүл маргаан ажил дээр гарч магадгүй. Хэрвээ та биеэ барьж, маргааныг ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ. Гэр бүлийн хуучин таагүй дурсамжууддаа цэг тавих хэрэгтэй. Сарын сүүлээр сэтгэл санааны таагүй өдрүүд хүлээж байна. Дэмий юманд санаа битгий зов. Сэтгэл үймэрсэн асуудлаа цэгцлэхийн тулд эхлээд бодлоо цэгцэл.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сарын эхээр их ашиг амласан саналууд хүлээн авна. Томоохон эрсдэл хийхээс айдаггүй хүмүүсийг амжилт хүлээж байдаг. Бэрхшээл хүндрэлээс айлгүй зоригтой хийсэн алхам чинь таныг нэг шат ахиулна. Ганц бие хүмүүс сонирхсон хүмүүстэйгээ уулзана. Ажлыг өөртөө таалагдуулах гэж биш харин мөнгө олох гэж ажилладаг гэдгийг санаж яваарай. Хэдийгээр танилуудын хүрээ өргөсөх боловч энэ харилцаагаа ашиглаж нийгмийн байдлаа дээшлүүлж чадахгүй. Зарлагаа ангилан тодорхойлж сургалт, ажил хэргээ эн тэргүүнд тавих ёстойг сана. Ингэвэл зарим хэрэггүй зардлаа танах, хяналт тавих боломжтой болно. Найз нөхөд, ивээн тэтгэгчдээс муугүй тусламж хүлээж авч магадгүй. Одоохондоо ирээдүйнхээ төлөө ажилла. Санхүүгийн сайн сайхан байдал ойрын ирээдүйд ирнэ. Хүүхдүүдэд тань ёс суртахууны төдийгүй санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна. Хүүхдүүдийнхээ сургалтад мөнгө бүү хайрла. Тэдэнд үе үе бэлэг бэлэглэж, хамт зугаалж бай. Сарын сүүлээр зээл авах, бизнесээ өргөжүүлэх, хувийн бизнестээ хөрөнгө оруулах зэрэг санхүүгийн эрсдэлтэй алхамууд хийхэд тохиромжтой. Азын тэнгэр ивээж байна. Өмнө нь их хүч хөдөлмөр зарсан ажлаас ашиг орж ирнэ. Зорьсон зорилгодоо итгэлтэй хөдлөх явдал нь шинэ арга замыг олж харахад хүргэнэ.
НУМ (11/22-12/21)
Сарын эхээр таны өмнө ер бусын шинэ ирээдүй боломж нээгдэнэ. Таны амьдралд цоо шинэ хуудас нээх томоохон ажил эхлэхэд хамгийн таатай цаг үе. Уран бүтээлчдэд, алдар хүнд, албан тушаал дэвших хүсэлтэйд нь өндөр байр суурь авчирна. Санхүүгийн байдал таатай бус. Түншүүдийн тань тавьсан саналууд ирээдүйн амьдралаа дээшлүүлэх төлөвлөгөөний чинь үндэс болох болно. Та уран бүтээлийн уран зөгнөлөө ашиглах ба урлагийн өндөрлөгт хүрэхэд хүчээ чиглүүлснээр олон хүндрэлтэй асуудлаасаа салж чадна. Таны хувьд өрхийн зардал тань зохистой хэмжээнээс давж байгаа мэт санагдана. Иймээс хосуудын хоорондын харьцаа хүйтэн хөндий болж болзошгүй. Эцэг эхийн аль нэгнээс эсвэл найз нөхдөөсөө ажил хэргийн туслалцаа авна. Сарын сүүлээр өөртөө эргэлзээ төрүүлэхээ боль. Муу зөвлөгөө, гүтгэлэг гарах аюултай. Үг, үйл хөдлөлөө хяна. Та өөрийнхөө аз жаргалыг өөрийн гараар урлан бүтээгч нь мөн. Ямар ч хүнд хэцүүг өөрийн өөдрөг үзлийн гэрлээр гийгүүлэн даван туулж чадна. Гэр бүлийн амьдрал баяр баясгалан харилцан итгэлцэлтэй сэтгэл санаа тайван байна. Аялал жуучлалд явах, нүүж шилжих оршин суугаа газраа өөрчлөхөд таагүй.
МАТАР (12/22-1/19)
Сарын эхээр санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ер бусын идэвхи гаргана. Материаллаг сайн сайхан байдлаа дээшлүүлэх, карьераа амжилттай өсгөхөд тааламжтай. Шинэ ажил эхлэхэд хүндрэл саад тотгор гарах тул урьдах ажлаа дуусгахыг зөвлөж байна. Эмэгтэйчүүд найдвартай ивээн тэтгэлэг, эсвэл амьдралынхаа ханийг олох бололтой. Хэрвээ таныг хайр дурлал эзэмдэж харьцаа тодорхойгүй, аз жаргалыг бүрэн амталж чадахгүй байгаа бол ажил хэрэг тань бүх салбарт гялалзаж байсан ч нэмэргүй. Та романтик харилцаандаа ялдам ба эелдэг байж, хамтрагчтайгаа бүхнээ хуваалцана. Таны хувьд хэтийн ирээдүйтэй төлөв бүхий ажлыг анзааралгүй орхигдуулахгүй байх нь чухал. Хувь заяаны эрхээр та хаана ч очсон бай мөнгө олж чадна. Эрүүл мэнддээ анхаар. Шүд өвдөж болзошгүй. Настай хүмүүс үе мөчөө хугарч гэмтэхээс сэрэмжил. Зөн совингоо дагавал мөнгөний асуудал дээр азтай байх болно. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Сарын сүүлээр нэлээн ачаалалтай байх нь. Дарга тань шинэ шинэ ажил үүргүүдээр дарах магадлалтай. Иймээс тайвшралгүй ажиллаад бай. Хамт ажиллагсдадаа бүү гомдол мэдүүл.
ХУМХ (1/20-2/18)
Сарын эхээр сэтгэл санааны тогтворгүй байдал, соргог мэдрэмж, бодсон санаснаа огцом, хурц илэрхийлэх, хөнгөмсөг байх нь болзошгүй хохирлыг авчирж, мэргэжлийн ажиллагаанд төдийгүй дотно хүний харилцаанд хүндрэл авчирна. Бие тавгүйтэж, уур хүрэн, сэтгэл хямарна. Хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Хайр дурлалдаа өөрчлөлт хийх хүсэл, найз бүсгүйнхээ өмнө хүлээсэн үүрэг хоёрын эсрэг тэсрэг байдал дотоод зөрчилд хүргэнэ. Юу ч болж байсан хамаагүй тавьсан зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзэл чинь хориотой, хууран мэхлэх аргыг ч хэрэглэхэд хүргэх ба энэ нь таны нэр хүндэд муугаар нөлөөлж, бусадтай сөргөлдөхөд хүргэнэ. Таны ажлын ачаалал нэмэгдсэн ч материаллаг байдал дээшлэхгүй. Гэхдээ гуниад хэрэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Гэр бүлтэйгээ амрах нь гомдол, урам хугарлаас хол байхад тусална. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө танд өөрийгөө тогтвортой байлгахад тустай. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн төсөл, төлөвлөгөөндөө бусдыг татан оролцуулаарай. Учир нь хамт олны хүч илүү итгэл найдвартай, үр дүнтэй байна. Ухаалаг бай. Хэрүүл маргаан ихэнхдээ болгоомжгүй хэлсэн ганц үгнээс л болдог.
ЗАГАС (2/19-3/20)
Сарын эхээр энэ ордынхон хайнга, хэнэггүй байна. Эд мөнгөө гээж үрэгдүүлэх магадлалтай. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгах нь дээр. Хувийнхаа харьцааг төгөлдөржүүлж, хамтын үйл ажиллагааны баримт нэг бүрийг өөрийгөө илэрхийлэх боломж олгосон гайхамшигтай адал явдал болгон хувирга. Од гарагсын эрхшээлээр шинэ ажил эхлэхэд бүтэмжгүй байна. Гэхдээ өмнө нь гаргасан хичээл зүтгэлийн үр дүн болох, эсвэл ямар нэгэн ажлыг дуусгах үйл явдал тохиолдох магадлалтай. Хувийн амьдралдаа сэтгэл дундуурхан байгаа бол ажлаа сайн хийж дутуугаа нөхөж дундуураа дүүргэх хэрэгтэй. Ажил мэргэжлийн хүрээнээс гадна хувийн амьдралд ч гэнэтийн сонин явдал тохиолдож болзошгүй. Өндөр орлого орж ирж болох ч, эрсдэлтэй төсөлд оролцохоос татгалзсан нь өлзийтэй. Сарын сүүлээр харин од эрхэсын эрхшээлээр ажил дээр тодорхойгүй байдал үүснэ. Өөрийн мэдлэг чадварт итгэлгүй байдлаас таагүй явдал гарч мэднэ. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэнэ. Хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ санаа тавибал зохино. Тааламжгүй мэдээг хэт эмзэглэлгүй хүлээн авахыг хичээгээрэй.