Сүхбаатар дүүргийн прокурорууд тангараг өргөлөө

Сүхбаатар дүүргийн прокурорууд тангараг өргөлөө


7 жил

  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх прокурорын тухай хуулийн эх бичвэрийг гардан авах ёслолын арга хэмжээ өчигдөр буюу /2017 оны 07 дугаар сарын 03-ны/ өдөр Улсын Ерөнхий Прокурорын газар зохион байгуулагдлаа.

Прокурорын тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авсаны дараа “Прокурорын тангараг өргөх” ёслолын ажиллагааг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газуудтай цахим сүлжээгээр холбогдож Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай удирдан улс орон даяар прокурорууд Морин цагт тангарагаа өргөж төрийн далбаанаас адис хүртсэн юм.

   Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь цахим сүлжээгээр холбогдож хяналтын прокурорууд "Прокурорын тангараг” өргөх ёслолын арга хэмжээнд өөрийн байгууллага дээр оролцож ёслолын арга хэмжээг хааж тус Дүүргийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир үг хэлж прокурорууддаа ажлын амжилт хүслээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү