Өнгөрсөн сарын 15-нд Америкийн сенат Ираны эсрэг хоригоо сунгахаас гадна Оросын эсрэг нэмж хориг тавьсан. Үүгээр Оросын банк, эрчим хүчний компаниуд хоригийн жагсаалтанд орсон. Дээрээс нь АНУ Хойд Урсгал-2 хийн хоолойн бүтээн байгуулалтыг эсэргүүцээд байна.
Тиймээс Америк Оросын эсрэг хориг авахад ийм их дуртай байгаа тухай Владимир Чизов “Америкийн эрчим хүчний компаниудын сонирхол” цаана нь байгаа гэж тайлбарласан байв.
Өөрөөр хэлбэл АНУ-ын эсэргүүцээд байгаа Хойд Урсгал-2 хийн хоолой тэдний Европ руу нийлүүлдэг шингэн хийн зах зээлийг булаах боломжтой. Гэхдээ шинэ хоригийн шийдвэрүүд Америкийн үндсэн хуулийг зөрчсөн гэж хэвлэлээс мэдээлжээ. Орос Америк, Европын Холбоо нар Украйны хямралаас харилцаа муутай байна. Хоёр тал Оросыг хямралд буруутгаж, хэд хэдэн хориг тавиад байна.