Хойд Солонгос пуужин хөөргөсний дараа Трамп өдөөн хатгасан твийт бичив

Хойд Солонгос пуужин хөөргөсний дараа Трамп өдөөн хатгасан твийт бичив


7 жил

Өнөөдөр буюу Мягмар гарагийн өглөө Хойд Солонгосын хөөргөсөн баллистик пуужин Японы эдийн засгийн бүсэд унасан гэж мэдээлэв. Үүний дараа Доналд Трамп нэлээд өдөөн хатгасан шинжтэй өгүүлбэрүүд твиттерт бичсэн байв:

"Хойд Солонгос дөнгөж сая өөр нэг пуужин хөөргөлөө. Энэ хүнд өөр хийх юм олддоггүй юм байх даа. Өмнөд Солонгос...

Япон хоёр үүнийг удаан тэвчиж байгаад үнэмшихгүй байна. Магад Хятад Хойд Солонгос руу чанга хөдөлж, энэ утгагүй бүхнийг дуусгавар болгоно биз!"

Өмнөд Солонгос Америкийн пуужингаас хамгаалах систем байрлуулах явц шинэ ерөнхийлөгчийн дараа удаашралтай байгаа. Бараг системийг байруулахгүй байх ч магадлалтай.

Өмнөд Солонгосоос мэдэгдсэнээр тэдний туршилт олон улсын хуулийг зөрчиж байна. Харин Японы Дээд Тэнхимын Нарийн бичгийн дарга Ёшихиде Суга пуужин Японы эдийн засгийн бүсэд унасан гэжээ.

“Мягмар гарагийн өглөө 09:39 минутанд Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн. Нислэг 40 минут үргэлжлэн, Японы далайд Японы эдийн засгийн бүсэд унасан. Энэ цагт Японы нисэх онгоц, усан онгоцуудад хохирол учруулсан тухай мэдээлэл байхгүй.” гэж Суга хэвлэлийн хурлаар хэлжээ.

 

Даваа гарагт Хойд Солонгос Армийн стратегийн хүчний өдрөө тэмдэглэсэн ба төрийн мэдэлтэй сонинд тэдний пуужин дэлхийн хаашаа ч дайрах магадлалтай гэсэн байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү