Манай улсын үйлдвэрлэл, үйлчилгээг олон улс хүлээн зөвшөөрнө

Манай улсын үйлдвэрлэл, үйлчилгээг олон улс хүлээн зөвшөөрнө


7 жил

Саяхан буюу 2017 оны 6 дугаар сард Монгол Улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын үр дүнг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын гэрээнд манай улс нэгдэн орсон.

Монгол Улс ийнхүү гишүүнээр элсэж, Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэний гол давуу тал нь ILAC-ын 90-ээд гишүүн орнууд экспортын бараа бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лабораториудын үр дүнг, РАС-ын 25 орны гишүүд үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчин бүрдэж байна.

Мөн үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ хилийн чанадад гарахад давтан сорилт, хяналт, баталгаажуулалтаар орох шаардлагагүй болж байна. Энэ нь хүнд суртал, нэмэлт зардлыг багасгаж бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр түлхүү анхаарах боломжийг олгож байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү