Баруун болон говийн бүсийн иргэдийг дэмжинэ

Баруун болон говийн бүсийн иргэдийг дэмжинэ


7 жил

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 1 дүгээр үе шат амжилттай хэрэгжиж байна.

Төслийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлж эхэлснээр баруун болон говийн бүсийн тусгай хамгаалалттай газрууд, мөн 1 дүгээр үе шатанд хамрагдаагүй Тусгай хамгаалалттай газруудыг хамруулах асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын холбогдох хүмүүс төслийн зөвлөх багийнхантай уулзаж ярилцлаа. 

Тухайлбал, Баруун болон Говийн бүсийн Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн тусгай хамгаалалттай газрууд болон ойр орчмын иргэдийг хамруулах болж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү