ЭЕШ-ийн дүн гарчээ

ЭЕШ-ийн дүн гарчээ


7 жил

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн eec.mn-д гарсан байв. Монгол хэл шалгалт өгөгсдийн 86.4 хувь буюу 5973 сурагч D үнэлгээнээс дээш дүнгээр тэнцсэн байжээ. Тэгвэл F авсан 938 сурагч байжээ.

Улаанбаатар хотод нийт 6911 сурагч монгол хэлний шалгалт  өгснөөс хоёр нь 800 буюу хамгийн өндөр оноог авсан байна. Харин Архангай аймагт 735 сурагч монгол хэлний шалгалт өгөн, 800 оноо авсан нэг, Говь-Алтайд 439 сурагчаас гурав нь 800, Сэлэнгэд 907 сурагчаас нэг сурагч хамгийн өндөр оноог авчээ.

Харин гадаад хэлний шалгалтыг нийслэлд нийт 14001 сурагч өгснөөс 58 нь 800 оноо авсан байна.

ЭЕШ-ын дүнг eec.mn цахим хуудсаар орж харна уу.

Дашрамд дурдахад, их дээд сургуулиудын босго оноо 400-гаас эхэлж байгаа бөгөөд босго онооны талаарх сонирхсон мэдээллээ энд дарж харна уу.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү