Сүхбаатар дүүргээс хэрэгжүүлж буй Монгол ногоо төслийн 2 дахь шатны "Ургамал хамгаалал, хүнсний ногооны ургалтын үеийн арчилгаа"сэдэвт сургалт эхлэх гэж байна. Сургалт 2017.07.05-ны өдрийн 09:00-17:30 цагийн хооронд онолын болон практик сургалт явагдана. Онолын сургалт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр давхрын хурлын танхимд, практик сургалт тус дүүргийн 16 дугаар хорооны Бэлхэд тус тус болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7007-0130, 99158884 утаснаас лавлана уу.