Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө


7 жил

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Ичинхорлоо өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл болон хэлтсийн дарга нар, ажлын албаны ажилтнууд оролцож батламжийг гардуулан өглөө.

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг юм.

Ахлах мэргэжилтэн О.Ичинхорлоод хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсье гэж ХЭҮК-оос мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү