Улсын хэмжээнд анх удаа Дархан-Уул аймагт иргэдийнхээ дунд нээлттэй төсөл хөтөлбөрийг зарласан билээ. Тэгвэл сонгон шалгаруулалтыг хийж төслөө хэрэгжүүлж эхэлсэн байна.
Нийгмийн бодлогын чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбоо, "Хөгжил бизнес" төв ТББ хамтран “Бие даах чадварыг хөгжүүлэх” төслийг бичиж амжилттай оролцон санхүүжилтээ авчээ.
Нийт 3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн төвд өөрийн гэсэн компьютерийн хичээл орох танхимтай болж дөрвөн иж бүрэн компьютер, ширээ, сандал авчээ. Танхимынхаа нээлтийг хийж хүүхэд багачуудыг сургалтад хамруулж эхэлжээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг бөгөөд эхний ээлжид бүртгэлтэй 14-18 насны 40 хүүхдэд компьютерийн хичээлийг зааж буй юм байна.