Германы канцлер Ангела Меркелийн өрсөлдөгч Мартин Шулц түүнийг Америкийн ерөнхийлөгчийн эсрэг зогссонгүй гэж шүүмжилжээ. Социал Демократ намын гишүүн Мартин Шулц санал асуулгаар Меркелээс доогуур явж байгаа.
Шулц канцлерын тухай “Германы канцлер заримдаа Америкийн ерөнхийлөгчтэй зөрчилдөх зориглтой байх ёстой,” гэж хэлсэн тухай Deutsche Welle мэдээлсэн байв.
“Би Трампад: Ямар ч зөвтгөх шалтгаангүй чиний цэргийн байгууламжтай санал нийлэхгүй гэж хэлэхгүй байсан” гэжээ.
Германы INSA санал асуулгын агентлагийн явуулсан судалгаанд оролцогчдын 24 хувь Шулцийг, 37 хувь Меркелийг дэмжиж байгаа гэсэн хариу өгчээ.