ГССҮТ-ий эмч нарын орон нутагт осолдсон тухай “Эрүүл мэндийн сайдын тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцож байсан гэх мэдээлэл ор үндэсгүй,” тухай албаны тайлбарыг өглөө. Осолтой холбоотой мэдээллийг өнөөдөр ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан болон эмч нар хийжээ.
ГССҮТ-ийн эмч нар Элсэн тасархайгаас 10 гаруй км-ийн зайд зорчиж яваад тээврийн автобустай мөргөлдөн, осолдож, таван эмч хүнд гэмтэл авсан. Тэд амралтын шугамаар Өвөрхангай аймгийг зорьж, Эрдэнэзуу хийдэд мөргөөд, буцаж явах замдаа осолдсон байна. “Ийм хүнд хэцүү үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна.' гэлээ