Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 8 нь бага, 6 дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Дунд эрсдэлтэй зуслангуудад 50 заалт бүхий 7 албан шаардлагыг хүргүүлэн, зөрчил илэрсэн 6 зусланд нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Нийслэлийн Засаг даргын А/452 тоот захирамжийн дагуу 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа, хоол үйлдвэрлэл, зочид буудлын чиглэлийн нийт 7636 ААН-д 284 байцаагч хяналт тавьж ажилласан гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэв.
Хяналт шалгалтын давхардсан тоогоор 5151 газрын архи, согтууруулах ундааг битүүмжилжээ.