Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3091 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 1233 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1353 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 590 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.5 хувиар буурчээ.
Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат "Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/80 дугаартай захирамжийн хүрээнд Морингийн даваа, Биокомбинат, Өлзийт хорооллын шалган бүртгэх товчоо болон Яармагийн шалган бүртгэх товчоонд зөөврийн постыг байрлуулж өдрийн цагаар, Төвийн салааны аюулгүйн тойрогт 24 цагаар хайрга, дайрга зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарлан тогтмол хяналт тавин ажиллаж 503 том оврын ачааны авто машины жолоочид 4.192.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан ажилласан” гэж мэдээлэв.