“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн,Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, хороодын ЗДАА, ӨЭМТ-үүд хамтран иргэд, ААНБ-ын ажилтан, албан хаагчдыг элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулан ажиллаж байна.
Энэ удаагийн шинжилгээнд дүүргийн 40-65 насны 17948 иргэн хамрагдахаас 2017 оны 06 дугаар сарын 28-ны байдлаар зорилтот бүлгийн 4149 иргэн буюу 23.1%, нутаг дэвсгэр дээрх УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн ордны нийтийн үйлчилгээний алба, ЗГХЭГ, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын нийт 222 албан хаагчдыг хамруулаад байна. Цаашид шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгж байгууллагуудын хуваарь гарчээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд иргэдийг өргөнөөр хамрагдахыг уриалж, ЗДТГ болон дэргэдэх хэлтсийн албан хаагчид шинжилгээ өглөө.