Үндэстэн дамнасан "Cox&King" аялалын компанийн төлөөлөлтэй уулзлаа

Үндэстэн дамнасан "Cox&King" аялалын компанийн төлөөлөлтэй уулзлаа


7 жил

Уул уурхайгаас хараат хүрэн эдийн засгаа солонгоруулж, аялал жуулчлалыг дэлхийн жишигт хөгжүүлэх бодлогыг БОАЖЯ-наас баримталж байна. Тэгвэл өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Энэтхэгийн үндэстэн дамнасан "Cox&King" аялалын компанийн Бизнесийн хөгжлийн тусгай төсөл, дотоодын аялал жуулчлал хариуцсан захирал Сандийп Даяал болон Ерөнхий менежер Ичча Дупиа нартай уулзлаа.



Энэ компанийн суурийг тэртээ 1758 онд тавьсан гэж үздэг бөгөөд дэлхийн анхны аялал жуулчлалын компани гэдгээрээ бахархдаг тухайгаа төлөөллүүд нь танилцуулж байв. Компанийн салбарууд Англи, АНУ, Арабын орнууд төдийгүй Австрали, Япон зэрэг оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Энэтхэгээс жуулчид татах үйл ажиллагааг эрхэлдэг юм байна. Жилд 20 сая энэтхэг хүн гадагшаа аялдаг гэсэн судалгаа байдгаас багагүй хувь нь тус компаниар үйлчлүүлдэг аж.

Д.Оюунхорол сайд энэхүү мэдээллийн хариуд Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай хамтран аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэх ажлыг төлөвлөсөн байгаагаа дуулгаад Энэтхэг, Монголын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг ч хөндөж ярьсан гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тэрбээр 2 орны аялал жуулчлалын компаниудыг холбох ажлыг холбогдох байгууллагуудаар нь дамжуулан хийнэ гэдгээ мэдэгдээд Энэтхэг жуулчдыг Монгол Улс руу татахад олон жилийн туршлага бүхий "Cox&King" компанийн үүрэг их гэдгийг онцлоод хамтарч ажиллахад таатай байна гэдгээ хэлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү