Төмөр замын их засвар наймдугаар сард дуусна

Төмөр замын их засвар наймдугаар сард дуусна


7 жил

Төмөр замын засварын ажилд холбоочин, өртөөчин, замынхан, худалдаа үйлчилгээнийхэн гээд бүхий л салбарынхан уялдаа холбоотой ажилладаг. Энэ оны төмөр замын их засварын ажлыг УБТЗ-ын зам засварын машинт станци болон замын албаны ажилтан албан хаагчид Өргөн өртөөнөөс Улаан-Уул хүртэл 30 километр замын их засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү зам завсарын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцлаа.



Засварын ажилд нийт 75 ажилчин, 52 машинизаторууд ажиллаж буй бөгөөд засвар хийгдэж буй 30 километрт 18 тахиртай, 9,6 км нь тахир эрчилж байгаа аж.  Нийт зам засварын ажилчдад  Зам тээврийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажил, цаашдын бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, тэдний тулгамдаж буй асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж ажиллахаа салбарын сайд илэрхийллээ.



Тавдугаар сард эхэлсэн засварын ажил наймдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй ажлаа амжилттай явуулж байна. Одоогийн байдлаар 9.4 км-ын засварыг гүйцэтгээд байна гэж Зам засварын машинт станцийн их засварын цуваан дарга О.Жигжидсүрэн танилцуулав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү