Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг нь шөнийн гудамжны гэрэлтүүлэг юм байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс өнөө жил Хонгор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 21.3 сая төгрөгөөр үрийн нөөцийн 33, эмнэлгийн 10, төв замын 7 гээд нийт 50 ширхэг лед гэрлийн толгойг солих ажлыг хийж байна.
Энэхүү ажлыг өчигдрөөс эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь “Цогт Хас” ХХК ажиллаж буй юм байна. Тэд долоодугаар сарын 22-ноос өмнө ажлаа дуусгахаар төлөвлөжээ.