Дорнод аймгийн Дорнын Их Гэгээ ба Томо бьюлдинг компанийн ажилтнууд зээрнүүд харангадан үхэж байгаа тохиолдлыг багасгахын тулд усан сан хийжээ. Энэ тухай Дорнын Их Гэгээ компанийн ажилтан өөрийн фейсбүүк хуудаст хуваалцсан байв.
Түүний бичсэнээр компанийн хамт олон хоорондоо 10 км зайтай хоёр усан сан барьжээ. Ингэхдээ тэд усан сангаа гурван хоногт нэг удаа усаар дүүргэж байхаар болсон байна.
Ажлын санаачилсан “Захирал ба ерөнхий менежертээ баярлалаа.” гэж тэр фейсбүүктээ бичсэн байв.
Тэд эхлүүлсэн ажлаа өргөжүүлж “Зээр хамгаалах сан” байгуулахаар болжээ. Дорнодод энэ зун гандуу, хур бороо ороогүй удсанаас болж харангадаж үхсэн, сульдаж тамирдсан зээрнүүд олон болсон байна.