Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотой арав гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэлээ. Үүнд:
- Даатгуулагчийн тэтгэврийн насыг уян хатан тогтоохоор өөрчлөлт оруулахаар тусгажээ.
- Эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан бол хүсэлтээрээ өндөр насны тэтгэврээ тогтоолгох
- Даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болно
- Нэмээд 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрхтэй бол ажилтан өөрийн хүсэлтээр Хөдөлмөрийн гэрээгээ цуцлах
Энэ тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.