Халууны улиралд хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим алдагдан, хэт халах буюу гадаах орчны температур 28С-45С градуст байгаа энэ үед орчны нянгууд өсөж үржин эмгэг төрөгч хэлбэрт шилжин хэдэн арав дахин буюу геометрийн прогрессороор өсөж үржих нөхцөл бүрддэг тул нянгийн гаралтай хоолны хордлого ихсэж эхэлдэг. Ийм орчинд хүнсний бүтээгдэхүүний гадга өнгө, амт үнэрт өөрчлөлт орох, ээдэх, гашилах, хурших, хэлбэр дүрсээ алдах зэрэг физикийн шинж чанартай өөрчлөлтүүд орохын зэрэгцээ өсөж үржсэн нянгууд нь орчиндоо буюу хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хоол хүнсээс шалтгаалсан хямрал, хордлого, хордлогот халдварт зэрэг хурц өвчин үүсдэг. Хоолны хордлого, хордлогот халдвар гарахад зарим хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:
- Орчны дулаан удаан хугацаагаар үргэлжилж хөрс, ус бохирлогдох
- Хоолны газруудын ажлын байрны ариун цэвэр эрүүл ахуйн дэглэм муу байх
- Хоол хүнсний бүтээгдэхүүнг удаан хадгалж худалдсан
- Хоол үйлдвэрлэлийн технологийг баримтлаагүй хоолыг дутуу түүхий болгосон, хүйтэн олгосон, удаан хугацаанд бүлээн байлгасан, дахин халаасан, хоолны үлдэгдэл холисон, худалдан борлуулах хугацааг хэтрүүлсэн, зарим зүйлийг оруулан хэрэглсэнэ зэрэг технологийн зөрчил гаргасан
- Хувь хүмүүс болон хоол хүнс эрхлэгчдийн хувийн ариун цэвэр муу байгаа зэрэг нь гол нөлөөлөх хүчин болно
Иймд дулааны улиралын онцлогтой уялдуулан хоолны хордлого, хордлогот хурц халдваруудаас урьдчилан сэргийлэхдээ:
- Шинэ, чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хоолны газруудыг хангах, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, хөргөх төхөөрөмжөөр хангалттай хангаж бүтээгдэхүүнг горимын дагуу хадгалж, олгож байх
- Батлагдсан хоолны цэс, технологийг зөрчихгүйгээр хоол үйлдвэрлэх, технологийн хяналтыг ахлах тогооч технологи инжерерүүд тогтмол тавьж байх
- Гуанзны ширээ сандал, тоног төхөөрөмж, сав суулга, аяга таваг халбага сэрээг өдөр тутам хоолны газрын дүрэмд заасны дагуу угааж ариутгаж байх
- Угаалга халдваргүйтгэлийн бодис уусмал, цэвэрлээгээний алчуур, гарын саван алчуураар хангалттай хангах
- Олноор нэг дор хооллодог ажилчдын гуанзанд гар угаах дэглэмийг сахиулах, үйлдвэр цехийн эмчийн хяналтыг сайжруулах
- Хооллогсод нь өөрсдийн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөхөөргүй хоол хүнсийг сонгож хэрэглэж чаддаг байх
- Машинчид үйлчлэгч, засварын ажиллагсадын хооллох дэглэм, эрүүл мэндэд үйлдвэр цехийн эмч нар хяналттавьж зөвлөмж өгч, аяны хүнс ундааг цэвэр саванд авя явах нөхцөлийг бүрдүүлж өгөх
- Хүнсний бүтээгдэхүүнг аль болох борлуулах урсгал эргэлтийн худалдаалалт сайта газраас сонгон авах
- Амархан муудах кремтэй бялуун бүтээгдэхүүн, чанамал, дайвар бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хиаман бүтээгдэхүүн, майонезоор зуурч бэлтгэсэн салат зууш, халж бүлээсэн цай, ус ундаа, мэдэгдэхүйц өнгө, амт үнэр нь өөрчлөгдсөн хүнсийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Мөн Бабулай хөлдөөсөн таргийг хүүхэд багачууд, залуучууд уутны гаднаас нь хүлхэж идэж байгаад Хятад улсад үйлдвэрлэсэн уутны хорноос хордлого авах магадлал өндөр байгаа тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулсан байна.