Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэлсэнээр Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад Сирид өгсөн Оросын дэмжлэгийг хэзээ ч мартахгүй гэжээ. Ассад Латакиа хот дахь Оросын ажиллуулдаг Хмеймим Агаарын Баазад хамгийн сүүлийн үеийн цэргийн хэрэгслүүдийг шалгах үеэр ингэж хэлсэн байв.
Ассад баазад зочилон “Сирийн армийн ахан дүүс...Сирийн нэгдэл, бүрэн эрхт байдлыг хамгаалж, террористуудын эсрэг тулалдаж буй” Оросын нисгэгчид, тулаачдад талархаж буйгаа илэрхийлжээ.
Сирийн ерөнхийлөгчийн зочилсон баазыг Оросын хүчин 2015 оноос эхлэн ажиллуулж байна.
Зочлох үеээрээ Ассад SU-35 нисэх онгоцыг шалгажээ.