​ДОЛООДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО

​ДОЛООДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО


7 жил

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр дахь шатны сонгуулийг энэ сарын 07-ны өдөр явуулах тов зарласан. Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас

Иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг зургаадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас долоодугаар сарын 10-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Дээр дурдсан хугацаанаас өмнө бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж дуусгахыг нийт сум, хорооны улсын бүртгэгч, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний ахлах бүртгэгч нарт үүрэг болгосон байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү