Project Veritas Америкийн массын хэвлэлүүдэд дайн зарлаж байгаа гэдгээ мэдэгдлээ. Тэдний хэвлэлийн төлөөлөгч Стефен Гордон Спутник Радиод өгсөн ярилцлагын үеэр:
“Бид та нар шиг худалчуудыг дуусгахыг хүсч байна... та нар худлаа ярих бүрт бид барих болно.” гэж дурджээ.
Прожект Веритасын сэтгүүлч хэдхэн хоногийн өмнө CNN Оросын тухай худлаа мэдээлэл цацдагийг дэлгээд байлаа. Үүний дараа Нью Йорк Таймс, Вашингтон Пост зэрэг том хэвлэлүүд Веритасын эсрэг CNN-ийг хамгаалж өмөөрч байв.
Прожект Веритасын баг массын хэвлэлүүдээс дайралт ирнэ гэдгийг мэдэж байсан гэсэн. “Бид тэднийн өнөөдөр бидэн рүү дайрахыг мэдэж байсан,” гэж Гордон хэлжээ.
Прожект Веритасын ажиллагаа дөнгөж эхлэж байгаа бөгөөд CNN-ийг дөнгөж “Мөсөн уулын оргил” гэж Гордон онцолсон байна.