Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо


7 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлee;ыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

- Гашуунсухайт боомт дахь төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах зорилгоор 20 тоннын цистерн худалдан авахыг зөвшөөрөв. Мөн боомт дахь Мэргэжлийн хяналтын албан хаагчдын 2016-2017 оны илүү цагийн хөлсийг олгоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

- “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл нь төсөв, санхүү, нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчин, төсвийн зарлагын удирдлагын чанар, төсвийн сахилгыг бэхжүүлэх зорилготой юм.

- УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар болов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү