Хэт халуун нарнаас болж ямарваа нэг зүйлс химийн урвал явагдаж байгаа тэгвэл хүнсний сав суулга, баглаа боодлын эрүүл ахуй талаар танд хүргье.
Хүнсний сав боодол нь шууд хүнсний бүтээгдэхүүнтэй харьцаж түүний чанарт нөлөөлдөг. Ийм учраас сав боодлын эрүүл ахуйг онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Сав бооодлын нөлөөллөөс болж бүтээгдэхүүнд химийн нянгийн, физикийн шинж чанарын өөрчлөлт ордог. Жишээлбэл: Химийн нөлөөлллөөс хамаарч зэврэлт үүсдэг. Мөн бүтээгдэхүүн нь хорт бодис, хар тугалга, цинк, цайрын нэгдлүүдтэй урвалд ордог. Гөлгөр биш барзгар гадаргуутай, нүх сүвтэй цоорсон гадаргуунд хүнсний бүтээгдэхүүн үлдэх нян өсөж үржих, бохирдох зэргээр нянгийн бохирдолт үүсдэг. Физикийн хүчин зүйлд хурц нарийн үзүүртэй шил, шилний үртэс, төмрийн зоргодос хүнсэнд орж бохирдуулж байдаг.
Хүнсний сав суулга нь гал тогооны, гуанзны, цайны, үйлдвэрлэлийн хэлбэрээс хамаарч төрөл зүйлд хуваагддаг байна.
Хүнсэнд шилэн, вааран, хөнгөн цагаан, зэвэрдэггүй төмөр, никель, зэс, модон, цаасан, пластмассан /Полимер/ сав хэрэглэлийг хэрэглэдэг.
Сав суулга, баглаа боодолд тавигдах эрүүл ахуйн шаардлага.
- Савны бүтэц хэлбэр материал нь амархан угааж цэвэрлэх боломжтой, гадаргуу нь гөлгөр, хагарч гэмтэж завсар зай гардаггүй байна.
- Дотор гадаргуу нь өнгөлөг, хүнсний зүйл үлдэх, бохирдох боломжгүй байна.
- Савны дотор, гадна гадаргуу нь химийн урвалд ордоггүй байна.
- Хүнсний бүтээгдэхүүний өнгө нөлөөлөхөөргүй байна.
Шилэн сав
Шилэн сав хийх орцонд элс, сод, шохой зэрэг бодис ордог байна. Элсний орц их бага орсон орцноос хамаарч шилний өнгө шар, ногоон, төмөр элснээс хамаарч улаан өнгөтэй болдог. Шил сав нь бүтээгдэхүүний чийглэг, хүчиллэг шинж чанарт нөлөөлдөггүй биет байдлыг шууд харж танихад боломжтой хамгийн сайн сав байдаг. Гадаргуу нь гөлгөр байдгаас нян өсөж үржих нөхцөл бүрдэхгүй, амархан угааж ариутгах боломжтой.
Керамик сав
Керамик сав нь шавар, элс, эрдэс бодисоос тогтдог. Дотор нь шавар, элс, вааран, шаазан гэсэн ангилалд хуваадаг. Керамик сав нь дотор талын өнгөлгөөнөөс ихээхэн хамааралтай байдаг. Шилэн болон керамик сав нь цайны, хоолны зориулалтаар хүнсийг удаан хадгалахад чухал ач холбогдолтой байдаг.
Төмөр сав
Төмөр сав нь дотроо төмөр, ширмэн, хөнгөн цагаан, цэс, зэс, никель, мөнгөн, сав суулга гэж ангилна. Төмөр зэс нь химийн урвалд амархан орж зэврэлт үүсгэдэг тул өнгөлдөг. Ширмэн сав нь өнгөлгөөтэй байх нь ховор. Хэрвээ ширмээрээ байвал төмрийн давс хортой төдийгүй хүнсийг төмрийн амттай, хар хөх өнгөтэй болгодог. Тиймээс ширмийг маш сайн пааландаж ашигладаг. Нимгэн цагаан төмрийн дотор талыг цагаан тугалгаар өнгөлдөг байна.
Цаасан болон модон сав
Цаасан сав нь янз бүрийн хэмжээтэй байна. Ялангуяа жимс, зайрмаг, хүйтэн ундаа хийхэд ашигладаг. Цаасан сав нь хэрэглэхэд хямд үнэтэй, нэг удаа ашигладаг, тээвэрлэхэд хөнгөн байдаг.
Модон сав нь хорт нөлөөлөл багатай. Гол төлөв тос масло, давсалсан загас, гахайн мах, цөцгий, тараг аарц, жимс, томатыг хадгалж тээвэрлэдэг. Нийтийн хоолны хоолны зориулалтаар модон савыг ашигладаггүй. Энэ нь туузан хорхой, гэдэсний бүлгийн эмгэгтөрөгчөөр бохирлогдож, угааж ариутгахад нянгийн 40 хувь нь үлддэгтэй холбоотой. Харин модыг өнгөлж хүнсний зориулалтаар лакдсан бол барагтай нян тогтдоггүй.
Полимер буюу хуванцар сав
Орчин үед хүнсэнд полимер сав, баглаа боодлыг өргөн хэрэглэж байна.
Ялангуяа БНХАУ-аас оруулж ирж байгаа нийлэг уут, сав нь ямар ч хяналтгүйгээр хэрэглэгдэж хүний эрүүл мэндэд нөлөөлөх эсэх талаар анхаарал татсан асуудал болж байна. Полимер нь молекул масс нь хэдэн арваас саяаар илэрхийлэгддэг том молекулт нэгдэл юм. Полимер нь уусах чанар муутай, өтгөн зуурамтгай байдаг. Полимержих урвалын явцад полиэтилен буюу нийлэг уутыг гаргаж авдаг. Эдгээр сав баглаа боодол нь хүний биед нөлөөлөх хортой бодис ялгаруулдаггүй бүтэц нь задардаггүй, халаах болон угаагч бодистой урвалд ордоггүй, хүнсний өнгө үнэр амтыг өөрчлөх бодис ялгаруулдаггүй байх зэрэг эрүүл ахуй аюулгүйн шаардлагыг хангасан байна.
Полимер материалын бүтцэнд орж байгаа хорт бодисын нэвчилтийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон байдаг. Хуванцар материалаас бүтээгдэхүүнд нэвчин орсон хорт бодисын тоо хэмжээ үргэлжлэл нь тухайн бүтээгдэхүүний ашиглалт, боловсруулалтын температур, цаг хугацаа, хадгалах нөхцөлийн хугацаанаас шууд хамааралтайг хүнс үйлдвэрлэгч халуун хоол бэлтгэгч, олгогч нар байнга анхаарч цаашид хуванцар саванд меланин зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч илэрч буй үед полимерин савнаас шууд татгалзах нь зүйтэй.
Хүнсний баглаа боодол
Боодлын материал нь хүнсний бүтээгдэхүүнээс хамаарч нягт сайтай, хүрэлцэхүйц хэмжээтэй байна. Баглаа боодол нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах, бохирдох, гадны гэрэл ус чийг, нянгийн нөлөөлөлөөс хамгаалахаар зохицсон байна. Боодлын цаас нь:
- Хальсан төмөр буюу тугалган, мөнгөлөг цаасан
- Зориулалтаар нь чихрийн, цайны, сахарын
- Пергаментэн буюу ус, тос нэвтрэхгүй цаас байна
- Целофан буюу 0,01-0,06мм зузаантай гялгар, агаар, ус, өөх тос үл нэвтрэх боодол байна.
Та бүхэн дээрхи эрүүл ахуйн зөвлөмжийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлбэл таны эрүүл мэндэд тустай.