Сүхбаатар дүүргийн засаг даргын зөвлөл хуралдлаа

Сүхбаатар дүүргийн засаг даргын зөвлөл хуралдлаа


7 жил

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Зөвлөл өчигдөр хуралдав.

Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах асуудал, 2018 оны улс, нийслэлийн төсөвт суулгах хөрөнгө оруулалтын ажлын санал зэргийг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадаас нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгахаар нийт 91 санал ирүүлснийг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн юм. Мөн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал 2018 оны улс, нийслэлийн төсөвт суулгах хөрөнгө оруулалтын ажлын саналыг зөвлөлийн гишүүд дэмжиж, дүүргээс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн зураг нь бэлэн ажлуудаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү