Ажиглалтын үеэр хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүс хуулиа мэдэхгүй байх тохиолдол гарсан. Цагаан хуудас уншуулж байгаа иргэнийг зандрах, “Заавал аль нэгийг нь дугуйлж байж уншуул” гэх зэргээр шаардлага тавих тохиолдлууд байсан гэлээ. Энэ тухай сонгуулийн үйл явцыг хянасан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллагууд мэдээлэл өгөх үеэр дурдлаа.
Сонгуулийн хуулийн 97.9-д зааснаар сонгогч хэнд ч саналаа өгөхийг хүсэхгүй бол хоосон саналын хуудас уншуулах боломжтой байдаг.
Ажиглалтын багийнхан нийслэлийн 50 хэсгийн хороонд 100 гаруй ажиглагчийг бэлтгэж, сонгуулийн бүх үйл явцыг тасралтгүй ажиглажээ.