Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар боллоо. Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой их цэвэрлэгээ долдугаар сарын 1-ний өдөр буюу ирэх бямба гарагт болно.
Энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албад болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-үүд, Орон сууц нийтийн аж ахуйн компанид хамтран оролцох юм.
Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны 50 метр газрыг, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж ажиллана. Мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад бүрэн хяналт тавих бөгөөд цэвэрлэгээ хангалтгүй хийсэн газруудад хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, хороод, СӨХ-дыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Долоодугаар сарын 1-нд бүх нийтийн их цэвэрлэгээтэй
9 жил /2017-06-28 06:29:33 GMT+8/
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
2044
2 сар
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
3919
2 сар
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
4418
3 сар
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
4464
3 сар
Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг
4774
3 сар
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
5402
3 сар
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
5537
4 сар
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
5390
4 сар
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
6903
4 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
81393
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
74996
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд