Гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээллийг шалгажээ

Гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээллийг шалгажээ


7 жил

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 32 гомдол мэдээллийг шалгажээ.  Үүнээс 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 29 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 43 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү