Баянзүрх дүүрэгт жишиг гудамжууд нэмэгдсээр байна

Баянзүрх дүүрэгт жишиг гудамжууд нэмэгдсээр байна


7 жил

   Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажлаа үргэлжлүүлээд байгаа юм. Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамж нэмэгдлээ. Хорооны иргэдийн санаачлагаар “Өгөөж” иргэдийн бүлэг байгуулагдан Дүүргийн хөгжлийн төвтэй хамтран энхэл доголтой замыг хусч тэгшлэн, явган хүний зам болон гэрэлтүүлэг бүхий жишиг гудамжтай болжээ.

 


Дашрамд мэдээлэхэд, 2013 оны долдугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Дүүргийн хөгжлийн төв байгуулагдсанаар Баянзүрх дүүргийн хэмжээнд иргэдийн бүлэгтэй хамтарсан 80 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү