Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж 06 сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.
Шинэ хуулиар хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үүргийг тодорхой зааж өгсөн бөгөөд зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээ өндөр болсон тул хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, гаднах орчноо тогтмол цэвэрлэх, хог хаягдлын хураамжаа цаг тухайд нь төлж байхыг уриалж байна.
Шинэ хууль батлагдснаас хойш Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар хог хаягдлаа хаясан зөрчлүүдийг баримтжуулж эзэн холбогдогчийг тодруулах, хариуцлага тооцохоор ажиллаж байна. Жишээлбэл:
Сүхбаатар дүүргийн 19-р хороо Баянбулаг зусланд хууль бусаар барилгын хог хаягдлаа хаясан УНН 25-23 улсын дугаарын машинтай иргэд, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 11-р хорооны Хангай хотхоны хойд талд хууль бусаар барилгын хог хаягдлаа хаясан УНН 11-52 улсын дугаартай машинтай иргэдийн зөрчлийг илрүүлсэн юм.
Дээрх зөрчлүүдэд Хог хаягдлын тухай хуулийн 43.1.19.нийтийн эдэлбэр газар болон ногоон бүсэд хог хаягдал хаясан иргэн, аж ахуйн нэгжийн зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг хурааж, зөрчил гаргасан хүнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох; арга хэмжээ авна.